Цагдаа нар хулгайчийн аминд оржээ
1 цаг 5 минутын өмнө
АНУ-ын Колорадо мужид нэгэн эрэгтэй хоёр өдрийн туршид дэлгүүрийн ханан дотор суужээ. Түүнийг аврагчид гаргаж авсан байна. Дуудлагаар ирсэн цагдаа нар, онцгой байдлынхан хоёр хананы дунд хавчигдсан 35 настай Пол Феликийг гаргаж авахын тулд супермаркетын ханыг эвдсэн аж. Фелик байшингийн дээврээр дамжиж уг дэлгүүр рүү хууль бусаар нэвтрэхийг оролджээ.

Гэвч түүний оролдлого бүтэлгүйтэв. Сайн эр тохиолдлоор дэлгүүрийн хоёр хананы дунд газардчихсан гэнэ. Хавханд орсон Фелик аврал эрэн хашгирсан ч түүнийг хэн ч сонсоогүй байна.

Нэг хоногийн дараа л дэлгүүрийн ажилтан түүний орилж, хашгирах дууг сонссоноор цагдаа нарыг дууджээ. Хулгайч эрийг хананаас сугалж гаргах ажиллагаа хагас цаг орчим үргэлжилсэн бөгөөд Фелик хөлөө бэртээсэн тул эмнэлэгт хүргэгдсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment