Friday, January 30, 2015

Мадонна өшөө авалтаас айж байна

Мадонна өшөө авалтаас айж байна

54 минутын өмнө

Түүний хараахан борлуулагдаж эхлээгүй байгаа цомогт багтсан дуунуудыг цахим сүлжээгээр худалдаалж байсан, Израильд баригдсан хакер эрийн ард байгаа гэмт хэрэгтнүүд өшөө авч мэднэ гэдгээс айж байгаагаа дуучин Мадонна гэрийнхэндээ ярьжээ.

38 настай тэр эр 56 настай од эмэгтэйн шинэ цомогт багтсан дуунуудыг хулгайлаад зогсохгүй хувийн нууц мэдээллүүдийг нь ч туучихжээ.

Түүн дотор захидал харилцаа, үй олон нууц үгнүүд, гэрэл зургууд, дүрс бичлэгүүд байгаа аж. Гэхдээ хакер эр өөрийн хамсаатнуудаа илчлэхгүй байгаа бөгөөд бүгдийг ганцаараа үйлдсэн хэмээн гүрийж байгаа юм. Харин мөрдөн байцаагчид түүнийг ганцаараа энэ бүхнийг яасан ч хийж чадахгүй байсан гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment