Friday, January 30, 2015

Хулгай хийх гээд гацаж орхив

Хулгай хийх гээд гацаж орхив

28 минутын өмнө

Английн Ноттингем хотын нэгэн дээд сургуулийн оюутны дотуур байрны нэгдүгээр давхрын цонхоор шөнө дөл болсон хойно нэгэн залуу гацаад толгойгоороо доош харан орилж байхыг нь айлд зочлоод буцаж явсан хоёр оюутан сонсчээ.

Эхлээд тэр хоёр нүдэндээ ч итгээгүй гэнэ. Хагас онгорхой цонхоор хэн нэгний хөл цухуйж байсан бөгөөд эзэн нь өрөөн дотор их биеэ оруулаад гацсан байжээ. Сонин байдалд байгаа эртэй үг солиод оюутнууд тэр эрэгтэй дотуур байрны оршин суугч биш гэдгийг нь олж мэдэв. Бас түүнийг ийм байдалтай таван цаг болж байгааг дуулжээ.

Дуудлагаар ирсэн цагдаа нар бүтэлгүй эрийн наана зургаа даруулсан бөгөөд дараа нь түүнийг чөлөөлсөн аж. Тэд түүнийг бусдын орон гэрт хууль бусаар нэвтрэх гэснийх нь төлөө баривчлан оджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment