"Амьд суши" санал болгожээ
13 минутын өмнө
Дэлхийн хамгийн шилдэг зоогийн газраар хоёр ч удаа тодорч байсан Данийн Noma зоогийн газрын ахлах тогооч өөрийн нэгэн салбараа Японы Токио хотод нээжээ. Мань хүн үйлчлүүлэгчдэдээ амьд сам хорхойтой хоолыг үхсэн шоргоолжны хамт зооглохыг санал болгож байгаа аж.Тогооч Рене Редзепи уг хоолоо "Нагано хотын ой модны анхилуун үнэртэй ботан эби" гэж нэрлэжээ. Амьд сам хорхойг олон тооны үхсэн шоргоолжоор чимэглэсэн бөгөөд мөсөн дээр тавьж өгөх юм. Энэ хоолыг амсаж үзсэн хүмүүс шоргоолжны хүчил ягаан өнгөтэй махны амтыг дарж өгч байна гэж ярьжээ.
Нэг ийм таваг хоол 149 мянган иен буюу 1260 орчим доллар аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment