Кэмерон Диас гайхшруулав
21 минутын өмнө
Дөнгөж саяхан хуримласан Кэмерон Диас, Бэнжи Мэдден нар тун ч сонин үйлдэл хийж байгаа аж. Тэд эхлээд нууцаар гэрлэсэн бол саяхан бөглүү газар руу хуримын аялал хийхээр явсан байна.Залуу хос олны нүднээс холхон шиг амрахаар шийдэж, Вайоминг мужийн Жексон гэдэг 8.5 мянган хүн оршин суудаг жижигхэн хотод очжээ. Тэд тус хотхоны зоогийн газруудаар зочилж, шарсан тахиа, будаатай хуурга зооглож байсны дээр тэндхийн сонирхолтой гэгддэг зүйл болгонтой танилцсан гэнэ.
Тэдний энэ аялал жүжигчин бүсгүйг жирэмсэн гэх яриаг улам бататгав. Хэрэв 42 настай Диас үнэхээр бие давхар болсон бол холын зайд нисэхгүй, цаг уурын байдлаа солихгүй байх нь дээр болов уу. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment