Friday, January 30, 2015

Б.Навчаа нууцаа дэлгэв

Б.Навчаа нууцаа дэлгэв

57 минутын өмнө

Олны танил, нэртэй "од" бүсгүйчүүд биеийн жингээ хэрхэн хадгалах мөн турах, гоо сайхандаа анхаарах зэргээс байнга хоорондоо өрсөлдөж байдаг нь нууц биш юм. Дуучин Г.Эрдэнэтунгалаг тураах төвд уйгагүй явсаны эцэст олон кг жин хаясан талаараа ярьж байсан бол жүжигчин Б.Навчаа хэрхэн турсан нууцаа дэлгэжээ.

Тэрбээр Орифлэймийн "Wellness"-ыг хэрэглэж найман кг жин хаясан бөгөөд Б.Навчаа турах аргаасаа ийнхүү хуваалцаж байна. Эршүүд, шударга зангаараа бусад жүжигчдээсээ эрс ялгардаг тэрбээр өөрийнхөө гадаад төрхнөөс болоод мэргэжлээрээ ажиллахгүй хэмээн гүрийж байсан ч гэлцдэг.

Жүжигчин бүсгүй маань ойрын үед кино, рекламны саналд дарагдаад байгаа тул гадаад төрхөндөө багагүй анхаарахаар шийдсэн гэнэ. Ямар ч хоол хорих шаардлагагүй, эрүүл аргаар турахаар шийдсэн гэх тэрбээр фэйсбүүкийн найзууддаа ч турах аргаасаа хуваалцаад амжсан байна.

 Тэрбээр "Хүмүүс надаас яаж жингээ хасаад байна аа гэж их асууж байна. Орифлэймийн "Wellness"-ыг хэрэглэж байгаа. Хоёр сар хэрэглээд найман кг хассан. Гол нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хориглох зүйл огт байхгүй. Хоол ч хорих шаардлагагүй нь үнэхээр их таалагдсан. Мөн бас шөл бий. Хоол идэхийн өмнө ууна. Гэхдээ би үнэгүй ууж байгаа болохоор үнийг нь даанч мэдэхгүй байна" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment