Tuesday, January 20, 2015

Ч.Санжаадамба Өвөрмонголд босоо гэдгээ дахин нотлов

Ч.Санжаадамба Өвөрмонголд босоо гэдгээ дахин нотлов

1 цаг 8 минутын өмнө

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв Шилийн хотод хасар бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.

Уг барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож, хасагдах журмаар өрсөлдсөн аж. Манай улсаас Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Ч.Санжаадамба, Улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй найман бөх хүч үзжээ. Тус тэмцээний шагналын сан нь түрүүлсэн бөх 500 грамм цул алтаар шагнуулах байсан байна. Тэгвэл Улсын заан Ч.Санжаадамба энэ удаагийн тэмцээнд түрүүлж, 500 гр цул алтны эзэн болжээ.

Ч.Санжаадамбын хувьд Өвөрмонголд зохиогддог тэмцээн уралдаанд амжилттай оролцож, тогтмол түрүүлдэг бөх юм. Ийнхүү энэ удаа ч мөн тэрбээр босоо заан гэдгээ дахин харуулж нотлов.

Өвөрмонголын бөхчүүд "Ч.Санжаадамба гэдэг бөхийг манайд бол хэн ч дийлэхгүй. Ёстой сонин хүч тэнхээтэй бөх шүү" хэмээн ярьж, жийрхдэг гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

2 comments: