Friday, February 6, 2015

Энистон Теругаас мөнгөө харамлав

Энистон Теругаас мөнгөө харамлав

1 цаг 44 минутын өмнө

Женнифер Энистон, Жастин Теру нарын хуримын ёслол хойшлогдож байгаагийн шалтгаан тодорхой болжээ. Тэд гэрлэлтийн гэрээнийхээ зарим нэг зүйл заалтыг нарийвчлан шийдэж чадахгүй байгаа учраас хуримаа хойшлуулж байгаа аж.

Тэдэнд ойрхон нэгэн эх сурвалж "Гэрлэлтийн гэрээ нь бэлэн болсон ч нэг асуудал дээр хэл амаа ололцож чадахгүй байгаа. Хуримын ёслол болсны дараа буюу ирэх жил Женнифер нэгэн компаниас 110 сая долларын урамшуулал авах болно. Тэрбээр салах дээрээ тулбал энэ мөнгөө хэнтэй ч хуваах бодолгүй байгаа юм" хэмээн өгүүлэв.

Харин Теругийн өмгөөлөгчид эхнэр, нөхөр болсон л бол хөрөнгөө эн тэнцүү хуваах нь зүйтэй гэж зөрсөн аж. Гэхдээ тэдний олдог орлого өдөр, шөнө шиг ялгаатай билээ. Кинонд туслах дүр бүтээгээд Теру 75 мянган доллар авдаг бол Женнифер бүсгүй сая саяар нь олдог юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment