Tuesday, February 3, 2015

40 жил инээгээгүй бүсгүй

40 жил инээгээгүй бүсгүй

1 цаг 15 минутын өмнө

Британийн нэгэн эмэгтэй нүүрээ үрчлээтүүлэхгүйн тулд 40 жил инээгээгүй байна. Тесс Кристиан гэдэг энэ эмэгтэй 10 настайдаа нүүрний хувирлаа үгүй хийжээ. Өдгөө 50 настай Кристиан хэзээ ч өөрийн дүрмээс гажаагүй бөгөөд охиноо төрүүлээд ч нүүрэндээ баясал тодруулаагүй гэдгээ өгүүлэв.

Тэрбээр энэ өвөрмөц үйлдлийнхээ анхны үр дүнг 40 настайдаа мэдэрчээ. Түүний нүүрний арьс үе тэнгийнхнээс нь эрс ялгарч эхлэсэн аж. Түүнтэй үерхэж байгаа эр ч ярвайсан байдалд нь дасч орхисон гэнэ. Харин найзууд нь түүнийг "Мона Лиза" хэмээн хочилжээ.

Элдэв баяр ёслол, үдэшлэгт очоод Кристиан хүйтэн харцаараа хүмүүсийг сандаргаж орхидог байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment