Tuesday, February 3, 2015

Куадрадо “Чэлси”-д очжээ

Куадрадо "Чэлси"-д очжээ

1 цаг 23 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Чэлси" баг Италийн "Фиорентина"-гийн хагас хамгаалагч Хуан Куадрадог авсан гэдгээ албан ёсоор зарлав. Колумбийн шигшээ багийн тоглогч залуу тус багтай 4.5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

"Надад ийм боломж олгосонд би их баяртай байна. Би аугаа багт ирлээ. Энд ирэх нь тоглогч бүрийн мөрөөдөл билээ. Дасгалжуулагч маань надад итгэж байгаа гэдгийг би мэднэ" хэмээн Куадрадо ярьсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment