Tuesday, February 3, 2015

Шүүгчид зургаан сая төгрөгний цалин авдаггүй

Шүүгчид зургаан сая төгрөгний цалин авдаггүй

29 минутын өмнө

Шүүгчид зургаан сая төгрөгний цалин авч байгаа тухай мэдээлэл гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан. Учир нь эдийн засаг хүнд үед шүүгчид хамгийн өндөр цалин авч, улмаар авлигаас ангид байж чадахгүй байна хэмээн шүүмжлүүлж байгаа юм.

Тэгвэл Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт шүүгчдийн цалингийн талаар мэдээлэл цацсан байна. Тэрбээр энэ тухайгаа шүүгч 6 сая төгрөгний цалин аваагүй хэмээн жиргэжээ.

Анхан шатны шүүгчид 2.7 сая, Ерөнхий шүүгч нь 2.8 сая, давж заалдах шатны шүүгчид 2.9 сая, Ерөнхий шүүгч нь 3 сая, Улсын дээд шатны шүүхийн шүүгчид 3.2, Ерөнхий шүүгч нь 3.3 сая төгрөгний цалин авдаг гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment