Японд роботууд ажилладаг буудал нээгдэнэ
50 минутын өмнө
Японы нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага ажилчид нь дан робот байх зочид буудлыг бүтээх болсноо зарлав. Уг төслийн нэр "Сонин зочид буудал" гэнэ. Хүрээлэнгийн төлөөлөгчид зочдод зориулсан анхны 72 өрөөг энэ оны долоодугаар сарын 17-ны өдөр нээхээр төлөвлөжээ. Мөн тооны өрөөг ирэх жил бэлэн болгох аж.Үүдний бүртгэл дээр зочдыг хүн дүрст гурван робот угтан авах болно. Тэд орж, гарч байгаа хүмүүсийг бүртгэж аваад буудалд буусан зочдод найрсаг үйлчилгээг үзүүлнэ. Зочдыг өрөө рүү нь тээш зөөгч дөрвөн роботын нэг нь хүргэж өгөх юм. Угаагч, цэвэрлэгч роботуудын тоо тодорхойгүй байна.
"Бид хамгийн үр бүтээлтэй зочид буудлыг нээх болно" гэж цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүн Хидео Савада ярив.
Мань хүн ийм 1000 төслийг хэрэгжүүлэх гэнэ шүү. Тэнд роботууд нийт ажлын 90 хүртэлх хувийг хийх аж. Буудлын үнэ ханш ч гэсэн тун боломжийн аж. 60-153 доллар байх гэнэ. 153 доллараар гурван унтлагын өрөөтэй өрөөнд орж болно. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment