Monday, February 9, 2015

Керри Вашингтон фотошопдуулав

Керри Вашингтон фотошопдуулав

36 минутын өмнө

Дахиад л фотошопын асуудал босч ирэв. InStyle сэтгүүлийн редакци ажилтнуудынхаа хэт хичээлтээс болж уучлал хүсэхэд хүрчээ. Тус сэтгүүлийн шинэ дугаарын гол зочноор Керри Вашингтон бүсгүй уригдан оролцсон бөгөөд тэдний дизайнерууд бүсгүйн арьсны өнгийг хэтэрхий цайруулчихсан аж. Хар арьст үзэсгэлэнт бүсгүй танигдахын аргагүй гарсан байв.


Иймээс сэтгүүлийн газар олон нийтийн өмнө Керригээс уучлал хүсчээ.

"Бид Керри Вашингтоныг эртнээс хүндэлж ирсэн. Тиймээс тэрбээр манай сэтгүүлд зургаа авахуулахыг зөвшөөрсөнд нь талархаж байна. Гэхдээ ажилтнуудаа өмөөрч хэлэхэд тэд Керригийн арьсыг цайруулаад зогсохгүй хавтасны өнгийг бүхэлд нь цайруулчихжээ. Дахиж ийм зүйл давтагдахгүй гэдгийг амлах байна" хэмээн сэтгүүлийн газар мэдэгдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment