Tuesday, February 3, 2015

УЕП-т Ц.Бямбацогтын нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

УЕП-т Ц.Бямбацогтын нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

37 минутын өмнө

Бараг хоёр сарын хугацаанд эзгүй байсан Улсын ерөнхий прокурорын албан тушаалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж прокурор Ц.Бямбацогтод өгөхөөр болсон гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл түүнийг нэрийг Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон гэдгийг эх сурвалж хэлэв.

Ц.Бямбацогт нь шүүх яамны хууль боловсруулах системчлэх хэлтэст мэргэжилтэн, Олон улсын гёологийн экспедицийн хуулийн зөвлөх, бүрэн эрхт төлөөлөгчдийн Нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Улаанбаатар хотын прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүрэгт ахлах прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор зэрэг албыг хашиж байгаад 2009 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын орлогч даргаар томилогдон ажиллаж байжээ.

Харин 2010 оноос Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment