Tuesday, February 3, 2015

Тариаланчид жагсаж байна

Тариаланчид жагсаж байна

33 минутын өмнө

Тариланчид өглөөнөөс Чингисийн талбайд жагсаал хийж байна. Тэд Засгийн газар, салбарын яам, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү жагсах болсноо хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм. 

Учир нь "ОХУ-аас импортлох 20 тонн буудай аль хэдийнэ орж ирээд буулгаж байна. Тэдний хийсэн хөдөлмөр, хэлсэн үг, хүргүүлсэн шаардлагыг нохой хуцахын дайтай хүлээж авсангүй. Тариаланчдын  гурван жилийн хөдөлмөрийн хөлс болон урамшууллын мөнгийг өгөөгүй төдийгүй өгөх ёстой мөнгөн дүнг танасан нь олон хүний амьжиргааг боомилж, дараа дараагийн алхамуудыг хийхэд хүргэж байна" гэдгээ хэлсэн юм.

Мөн банкны зээл,  хүүгийн хүү гээд тариаланчдын өр зээлийг он дамнан хэрээс хэтэрч байгааг анхааруулсан. Түүнчлэн гурил үйлдвэрлэгчдийн будааг авч урд хөрш рүү худалдаалах бодолтой байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment