Wednesday, February 4, 2015

NHL Дэлхийн цомыг сэргээнэ

NHL Дэлхийн цомыг сэргээнэ

12 минутын өмнө

Дэлхийн цомын төлөөх тоглолтыг дахин сэргээх төлөвлөгөө Үндэсний хоккейн лигт олны дэмжлэгийг хүлээж байна. Нэгэн цагийг эзэлсэн Канадын алдарт хоккейчин Люк Робитайл үүнийг нотлон хэлсэн байна.

"Миний бодлоор энэ тун сайхан санаа. Дэлхийн мундаг хоккейчид шилдэг нь болохын төлөө тэмцэлдэж байсан Дэлхийн цомын төлөөх тэмцээнийг явуулж байх нь зүйтэй гэж би бодож байна. Энэхүү санаа олон нийтийн дэмжлэгийг авч байгаа. Тоглогчид ч мөн үүний төлөө санал өгч байна" гэж Робитайл хэлжээ.

Үндэсний хоккейн лигээс өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Дэлхийн цомыг сэргээх тухай албан ёсоор зарласан юм. Харин тоглолтууд 2016 оны есдүгээр сарын 17-оос аравдугаар сарын 01-ний хооронд Торонто хотод болохоор төлөвлөгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment