Monday, February 9, 2015

Сармисны амттай хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгдэв

Сармисны амттай хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгдэв

23 минутын өмнө

Японы сармисны нийслэл хотоор нэрлэгдэж, тус улсыг энэ халуун ногоогоор хангадаг Аоморид сармисны амттай сэрүүцүүлэх ундаа үйлдвэрлэгджээ.

Тус хотын дэлгүүрүүдээр сармистай зайрмаг, шар айраг худалдагдаад олон жил болж байгаа бол одоо тэдэн дээр Jats Takkola гэдэг нэртэй хийжүүлсэн ундаа нэмэгдэв. Jats гэдэг үг нь орон нутгийн аялгаар гайхаж, биширсэн үедээ хэлдэг уулга үг юм. Энэ үгийг уг ундааг анх амсаж үзсэн хүн заавал ч үгүй хэлдэг аж.

Ундааны агуулгад хатаасан сармис багтсан учраас уухаасаа өмнө савыг нь сайтар сэгсрэх шаардлагатай гэнэ. Сармистай хийжүүлсэн ундааг амталсан хүмүүсийн ярьж байгаагаар бол түүний амт ердийн коланаас бараг ялгарахгүй байна. Гэхдээ хэсэг хугацаанд амнаас сармисны эхүүн үнэр ханхлах болно. Нэг шил сармистай ундааны үнэ 2.5 орчим доллар аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment