ШШГБ-ын Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалт эхэлжээ
1 цаг 21 минутын өмнө
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар "Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх" дамжаанд элсэн суралцахаар 180 гаруй иргэн бүртгүүлсний дагуу ХСИС-ийн харьяа Ахлагчийн сургуулиас тэдгээр иргэдээс бие бялдар, сэтгэл зүйн сорил, монгол хэл найруулга зүйн төрлөөр шалгалт авч, 90 хүнийг сонгон шалгаруулж, дамжааны сургалтыг эхлүүлжээ.Дамжаанд цэргийн алба хаасан хүмүүсийг сонгон шалгаруулж авсан байна.
Ахлагчийн сургуулийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд лекц 30 хувь, дасгал, дадлагын хичээл 70 хувь гэсэн харьцаатайгаар сургалтыг явуулж байгаа бөгөөд хоёр сар гаруй хугацаанд явагдах аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment