Wednesday, February 4, 2015

Монгол залуугийн аминд хүрсэн этгээд хорих ялаар шийтгүүлэв

Монгол залуугийн аминд хүрсэн этгээд хорих ялаар шийтгүүлэв

30 минутын өмнө

БНСУ-д гэрээгээр ажиллаж амьдарч байсан манай улсын иргэн 28 настай Б-г тус улсын иргэн зодож амийг нь хөнөөсөн хэрэг хоёр жилийн өмнө гарсан билээ.

Хэргийг тус улсын иргэн 31 настай Хаму гэж хүн үйлдсэн бөгөөд талийгаачийг зодох болсон шалтгаан нь дэлгүүрийн хаалга хаасангүй гэх шалтгаанаар эзэн Хаму нь бусдадтай нийлж зодон улмаар биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэдэг. Эл хэргийг тус улсын хуулийн байгууллага багагүй хугацаанд шалгасан байдаг бөгөөд сэжигтэн Хамутайд хүний амь насыг санаатай бүрэлгэсэн гэх үндэслэлээр 15 жилийн хорих ял оноож улмаар ялаа эдэлж эхэлжээ.

Талийгаачийн хувьд тус улсын Кёнги аймгийн Пажү хот, Гвангтан дүүргийн Чангман хороонд амьдардаг бөгөөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад удаж байсан нэгэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment