Сураггүй бологсдыг сүрлээр урлажээ
33 минутын өмнө

Японы өмнөд хэсэгт орших Нагоро тосгонд ердөө 35 хүн амьдардаг аж. Гэвч үүгээр өнгөрсөн хүмүүс харин тэрнээс олон хүн амьдардаг байж магадгүй гэж бодоход хүрдэг байна. Нэмэлт "иргэд"-ийг Цүкими Аяно гэгч эмэгтэй урлан бүтээжээ.
65 настай тэрхүү эмэгтэй анхны мануухайгаа одоогоос 13 жилийн өмнө хийж байсан гэнэ. Тэрхүү мануухайг хийсэн зорилго нь цэцэрлэгээс шувууг хөөхөд оршиж байв. Уг хүүхэлдэй хүний өндрийн хэмжээтэй бөгөөд Аянод аавыг нь санагдуулдаг байсан тул тэрбээр ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Хэсэг хугацааны дараа эмэгтэй энэ бүхнээ зогсоож чадахгүй гэдгээ ойлгосон байна.
Өнөөдрийн байдлаар Нагоро хэмээх бяцхан тосгон өдөр тутмын ахуйн амьдралд оролцож буй янз бүрийн байрлал бүхий хиймэл сүрлэн хүмүүсээр дүүрчээ. Тэдгээр мануухайнууд орон гэр, гудамж талбай хийгээд модон дээр хаа сайгүй байрласан байна. Үүнээс гадна тэд хэзээ ч ирэхгүй нийтийн тээврийн унааг "хүлээж" автобусны буудал дээр олноороо зогсох аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment