Monday, March 30, 2015

Жолооч, кондукторууд шүүхдэхээ мэдэгдэв

Жолооч, кондукторууд шүүхдэхээ мэдэгдэв

24 минутын өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээний "Эрдэм транс" компани жолооч, кондукторууддаа сэтгэлзүйн болон эдийн засгийн дарамт үзүүлж эрхийг нь зөрчиж байгаа гэнэ. Энэ талаар тус компанийн тасалбар түгээгч /кондуктор/ Ч.Дэлгэрмаа, Н.Одончимэг нар өнөөдөр мэдээлэл хийжээ. "Эрдэм транс" компани 400 гаруй ажилтантай бөгөөд жолоочийн цалин 400 мянга, кондукторуудынх 300 мянган төгрөг байдаг аж.

Гэвч үндсэн цалингаа бүтэн өгөхгүй шугам орлогын өр, техник саатлын акт зэрэг өр гаргадаг байна. Өртэй гэсэн шалтгаанаар цалинг нь хасч, дээр нь жолооч, кондуктор нарт ээлжийн амралт, өвдсөн тохиолдолд листний мөнгө өгдөггүй гэнэ.

Энэ талаар  тасалбар түгээгч Ч.Дэлгэрмаа "Манай компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал байтугай, цалин хөлс дээр ч анхаарлаа хандуулдаггүй. Тэр бүү хэл, жолооч кондуктор бид нарыг мөнгө идэж уудаг хэмээн дарамталдаг. Өнөөдөр би энэ компанид ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд гар дээрээ бүтэн цалин авч үзээгүй. Цалингаас маань тийм ч юмны мөнгө, ийм ч юмны мөнгө гээд суутгадаг. Өнөөдөр манай компанийн кондукторын авч байгаа дээд цалин 300 мянга байдаг. Зарим нь цалингүй ажиллаж байгаа хүн ч байна. Түүнчлэн, манай нэг кондуктор ажлаа хийгээд явж байх хооронд гэр нь шатсан. Хамт олонтой хүн чинь хамт олноосоо тусламж дэмжлэг хүсэхэд, туслах нь бүү хэл, цалингаас мөнгийг нь суутгаж авсан.

Ийм хүн чанаргүй байж болох уу? Өнөөдөр "Эрдэм транс" ХХК нэг автобусанд өдөрт 120-128 мянган төгрөгийн түлш хийх ёстой гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ 180 мянган төгрөгийн түлш тэр автобусанд нь зарцуулдаг. Тэр 60 мянган төгрөгийг нь бид нар өөрсдийнхөө халааснаас гаргадаг. Тэр болгоныг нь компани "өр" хэмээн хар дансанд бичсэн байдаг. Миний хувьд 21 хоногийн дотор  нэг сая  900 мянган төгрөгийн өрөнд ороод байна. Би энэ мөнгөө өгөхгүй ээ, ажлаасаа халагдмаар байна" гэхээр "Хүний нөөц байхгүй, тойрох хуудас зурж өгөх хүн байхгүй. Ирэхээр нь бол" гээд нийгмийн даатгалын дэвтэрийг маань өгөхгүй байгаа. Би чинь гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн. Хөдөлмөрийг маань үнэлдэг газар ажиллаж, ар гэрээ тэжээх хэрэгтэй биз дээ. Өнөөдөр энэ компанид кондукторууд түлшний мөнгийг нь өгдөггүй байсан бол "Эрдэм транс" ХХК дампуурч байгаа. Тийм учраас өнөөдөр "Эрдэм транс" ХХК-ийг шүүхэд өгөхөө мэдэгдэж байна" гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment