Wednesday, March 18, 2015

М.Зоригт гишүүн С.Жавхланг бор гэртээ уужирч ухаарахыг сануулав

М.Зоригт гишүүн С.Жавхланг бор гэртээ уужирч ухаарахыг сануулав

12 минутын өмнө

"Хамаг монгол" төслийн удирдагч тэргүүн, гавьяат жүжигчин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг дахин дуэлд дуудав. Тэд ирэхгүй, түүнтэй халз мэтгэлзэхгүй нь тодорхой гэх ч нэг хэсэг нөхдүүд С.Жавхланг дагаж намирсаар гандан буурахгүй явсаар байна.

Харин С.Жавхлангийн хийгээд байгаа үйлдэл нь гишүүдэд таалагдахгүй байгаа бөгөөд М.Зоригт гишүүн түүнд хандаж "Бор дээлтэй Жавхлан дүү минь бор гэртээ уужирч суугаад долоо хоног бод доо. Өөр ямар нэгэн арга хай. Ингэж тэмцэж яваад ямар нэгэн амжилт олохгүй" гэж олон нийтийн сүлжээгээр түүнд хандан хэлжээ.

Гавьяатын хувьд ганцаараа ч гэсэн гандан буурахгүй зүтгэнэ, тэмцэнэ гэгчээр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарийг огцруулахаар тэмцэж, санал хүсэлтийг өргөн бариад байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

1 comments: