Friday, March 6, 2015

Аймшигт осол гаргасан жолооч давж заалдана

Аймшигт осол гаргасан жолооч давж заалдана

31 минутын өмнө

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан автобус "Цонжин болдог" орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваагийн адаг зам дээр осолдож, долоон хүн нас барсан хэрэг гарсан билээ.

Тэрхүү автобусыг жолоодож явсан "Дайчин сүх" компанийн автобусны жолооч С.Болдбаатарт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс ийнхүү осол гаргасан гэж буруутган есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх шийтгэлийг оноосон юм.

Тэгвэл тэрбээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргажээ. Дээрх ослын улмаас долоон хүний амь нас хохирч, есөн хүн хүнд бэртэж, 13 хүн хөнгөн бэртсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment