Thursday, April 9, 2015

С.Баяртай хариуцлага тооцох ёстой

С.Баяртай хариуцлага тооцох ёстой

52 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын олон тэрбумын үнэтэй хаусуудын талаарх ноцтой баримтыг дэлгэсэн нь энэ нийгэмд шуугиан тариад байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг дэлгэсэн юм. Golomt.org гэсэн хаягаас уг мэдээллийг ирүүлснийг Г.Уянга онцлоод шаардлагатай гэвэл тэр хаягаар холбогдож болохыг ч хэлж байсан.

Тухайн баримтад С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, түүний охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, дараагийн эхнэр Э.Сувд нар нь АНУ-д дээд зэрэглэлийн байшин худалдаж авсан баримтыг 112 цуврал зургаар баримтжуулж нэр бүхий улстөрчдөд тараасан байгаа.

Монголоосоо гарч яваад харийн нутагт хөрөнгөжин амьдарч байгаа С.Баяр тийм шударга хүн үү гэх хүмүүс ч олон байна. Хэрхэн бэлжиж хөлжсөнөө дэлгэж, тайлбар хийхийг экс Ерөнхий сайдаас хүсч байгаа аж. Харин энэ баримт үнэхээр үнэн бол чимээ сураг алдарсан С.Баяртай хатуухан хариуцлага тооцох ёстой гэх улстөрчид ч цөөнгүй байна.

Энэ талаар хуулийн байгууллага анхааралдаа авч шалгахыг хүсч байгаа ч эрхэм экс Ерөнхий сайд эх орондоо байхгүй байгаа нь харамсалтай юм. С.Баяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж байхдаа "Гадаадад би байр савгүй ээ. Байр авах шаардлагагүй. Зөвхөн Монголдоо л амьдарна" гэж хээв нэг ярьж байсан нь ийнхүү худлаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment