Saturday, April 25, 2015

Гарных нь арьсыг аваад хэлийг нь нөхжээ

Гарных нь арьсыг аваад хэлийг нь нөхжээ

Өнөөдөр 12 цаг 29 минут

2013 оны аравдугаар сард Английн иргэн Дэвид Биллингс эрүүл мэнд нь тавгүйрхээд байгааг олж мэджээ. Хоол идэх үеэр залгих үйлдлийг хийхэд хүндрэл учирч эхэлсэн байна.

Ерөнхий эмчид хоёр ч удаа үзүүлсний эцэст Дэвид нэгэн нэгдсэн эмнэлэг рүү илгээгдсэн бөгөөд тэндхийн мэргэжилтнүүд хэлнийх нь баруун талд хавдар ургасныг илрүүлжээ. Шинжилгээгээр тэр хавдар хортой болох нь тогтоогдов. Аз болж, хавдар эрт оношлогдсон учраас цааш гүнзгийрээгүй байсан гэнэ. Мөн жилийн 11 дүгээр сард Дэвид 14 цаг үргэлжилсэн мэс ажилбарыг хийлгүүлжээ.

Азаар түүнд химийн эмчилгээ, туяа эмчилгээ шаардагдаагүй бөгөөд мань хүн пластик мэс засалчдын туслалцааг авсан байна. Тэд Дэвидын хэлийг нөхөн сэргээх үүрэг хүлээв. Дараахь мэс ажилбарын явцад хэлэнд нь залгахад шаардлагатай нэхдэсүүдийг түүний гараас нь тайрч авсан гэнэ. Хэлийг нь нөхөн сэргээх ажилбар амжилттай дууссан бөгөөд өдгөө Дэвид чөлөөтэй ярих болсон аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment