Saturday, April 25, 2015

Олны дургүйг хүргэсэн Б.Навчаа ялагч болов

Олны дургүйг хүргэсэн Б.Навчаа ялагч болов

Өнөөдөр 12 цаг 48 минут

"25 дугаар суваг" телевизээс зохион явуулсан "21 000" реалити шоуны энэ удаагийн ялагч тодорчээ. Шоуны ялагчаар "Мөрөөдлийн театр" хамтлагийн жүжигчин Б.Навчаа тодорч гурван сая төгрөгийн эзэн болсон байна.
 
Түүнийг үзэгчид хэтэрхий бүдүүлэг, харилцааны соёлгүй, хэт онгироо, өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагаа байнга доош нь хийж доромжилдог, "Ядуу хүн гэдэс дотор иддэг" хэмээн ядуу сэтгэлгээний талаар доромжилсон өнгө аястай зүйл ярьсан нь үнэндээ түүнийг үзэн ядах сэтгэлийг мөн шүүмжлэлийг дагуулсан билээ.

Тэмцээний анхны өдөр л увайгүй загнаж, худалдагч бүсгүйг бүлтэлзүүлэн байж их зүйлийг авсан билээ. Тиймээс түүнийг ялагч болж, хожсон мөнгөөрөө "Оргил" худалдааны төвөөс авсан юмныхаа үнийг бүтнээр нь төлөх байгаа даа гэсэн халаглал үзэгчдийн дунд байгаа юм.

Г.Эрдэнэтунгалагийн хувьд уг шоуд анхнаасаа идэвхтэй оролцоогүй, хэт улайраагүй, бусдыг хүндэлсэн, соёлтой, өөрийн гэсэн байр суурьтай, хүнлэг сэтгэлтэй, уран бүтээлч хүн гэдэг яг ямар байх ёстой вэ гэдийг тод харуулж чадсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment