Tuesday, April 7, 2015

Охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

Охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

1 цаг 30 минутын өмнө

Сонгинохайрхан дүүрэгт найман настай охиныг хичээлээ тараад явж байхад нь "Чихэр авч өгнө" хэмээн дагуулан явж хүчирхийлсэн гэмт этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, гэмт этгээдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, цагдан хориод байгаа юм байна.

Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух Ж гэгч байсан бөгөөд 1994 онд төрсөн, 21 настай залуу байжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment