Wednesday, April 1, 2015

Улсын харцага Г.Ганхуяг нарыг шалгаж эхлэв

Улсын харцага Г.Ганхуяг нарыг шалгаж эхлэв

59 минутын өмнө

"Босоо хөх монгол" хөдөлгөөний залуус, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдунд аялж явахдаа тэнд мөн л аялж, Бурхан халдун хайрханд сүслэн, залбирч явсан хэсэг залууст эр бяраа гаргаж, элдвээр доромжлон танхайрсан асуудал гарсан.

Тэд энэ талаараа цахим хуудсандаа бахархан бахтай аргагүй ярьж, Улсын харцага Г.Ганхуяг. "Өвөр монголчууд "Дунд овоо" дээр гарчихсан явсантай тааралдаж "Ах, дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй" гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг нь сэгсийтэл ганц алгадаж ойлгууллаа" гэж бичсэн байв. Мөн "Босоо хөх монгол" бүлгэмийнхэн фэйсбүүкт уг бичлэгийг оруулжээ.

Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд "Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсаг" гэжээ. Тэгвэл дээрх танхайрсан этгээдүүдийг хуулийн байгууллагаас танхайн хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн сурагтай.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment