Wednesday, April 1, 2015

Д.Пүрэвсүрэн амьдын жаргалыг эдэлж явна

Д.Пүрэвсүрэн амьдын жаргалыг эдэлж явна

56 минутын өмнө

18-хан насандаа алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр болж, анхны охиноо төрүүлэн сайн муугаар хэлүүлж, чичлүүлж явсан Д.Пүрэвсүрэнд өнөөдрийн амьдарч байгаа амьдрал нь шал өөр ертөнц, хайр, аз жаргалыг мэдрүүлж буй гэнэ.

Юугаа ч мэдэхгүй, хүүхдийн гэнэн хөөрүү зангаар өөрөөсөө үе мултраад зогсохгүй өмнө нь олон амьдралтай байсан Мянгаагийн ээлжит эхнэр болох сонголтыг өөрөө хийсэндээ ихэд харамсдаг гэж тэрбээр ярьжээ.

Пүүжээ сэтгэлийн зовнилтой байсан ч чанга хатуу сэтгэлээр дараагийнхаа амьдралыг эхлүүлэхдээ харин ч жинхэнэ хайр, хань гэж ямар зүйл байдгийг биеэрээ мэдэрч, туулж яваа аж.

Том охиноо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй болгосон топ модель маань Ганбаяр гэгч эрийн өрхийг татаж, цайг нь чанах болсноор түүний сайхан, аз жаргалтай амьдрал өрнөж байна. Элдэв ажил, энэ тэр гэж явдаггүй тэрбээр хүүхдүүдтэйгээ эрхлэлдээд, халамжтай ханиа оройд ажлаасаа тарж ирэхийг нь хүлээж, халуун хоол цайтай угтах нь түүний хувьд жаргал гэнэ шүү.

Мөн тэрбээр загварын тайзнаа эргэн ирэх гэж байгаа талаараа зарлажээ. Ийнхүү гурван хүүхдийн эх ч эвдрээгүй биеэ гайхуулан загварын тайзнаа алхах болсон түүнд сайн сайхныг хүсэгчид олон байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment