Депп 10 жил шоронд сууж магадгүй
53 минутын өмнө

Австралийн засаг захиргаа Холливудын 51 настай жүжигчин Жонни Деппыг шүүхэд өгөх бодолтой байгаа гэнэ. Жүжигчин эр тус улсын нутаг дэвсгэр рүү өөрийн Йоркширын терьер нохдыг хууль бусаар нэвтрүүлсэн гэж тэд үзэв.
Тус улсын сенатын хэвлэлийн төлөөлөгч хэрвээ шүүх Деппыг буруутай гэж үзвэл мань хүн 10 жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдож магадгүй гэж мэдээлжээ.
Эс бөгөөс Депп 265 мянган долларын торгууль хүлээж мэдэх юм. Өдгөө Деппын эхнэр Эмбер Хёрд хоёр нохойгоо дагуулаад нутагтаа харьсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment