Wednesday, May 27, 2015

Нууцаар үйл ажиллагаа явуулаад хаалгаа бариулжээ

Нууцаар үйл ажиллагаа явуулаад хаалгаа бариулжээ

37 минутын өмнө

Насанд хүрээгүй хүүхэд шөнө оройн цагаар тоглоомын төвд тоглож байна гэх гомдлыг эцэг, эхчүүдийн удаа дараа гаргажээ. Тиймээс холбогдох байгууллагууд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамжинд байрлах "Аз ресурс" ХХК-ийн "Бии" тоглоомын төвд энэ сарын 21-ны өдөр шалгалт явуулсан байна.

Уг аж ахуйн нэгж нь Монгол улсын "Төрийн хяналт шалгалтын тухай", "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай", "Ариун цэврийн тухай", "Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам", "Соёлын төлбөрт үйлчилгээний журам"-ыг тус тус зөрчжээ.

Тиймээс энэ сарын 07-ны өдөр Нийслэлийн Соёл урлагийн газрын А/08 дугаар тушаалаар зөвшөөрлийг нь хүчингүй болгосон аж.

Гэвч тус газрыг үйлчилгээгээ хэвийн явуулсаар байна гэсэн иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, УБЦТС ХҮТ хамтран дахин шалгалтыг хийсэн аж. Шалгалтаар "Bee" тоглоомын төв нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан нь тогтоогдсон тул УБЦТС ХҮТ-өөс цахилгааныг нь хязгаарлан, лацдах арга хэмжээг авчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment