Улсад 1,6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
30 минутын өмнө
Үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлсэн талаараа өчигдөр ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал нөхөн олговрын мөнгийг Нийслэлийн төсвөөс олгодог.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай юм. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тодорхой аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт явуулахад хууль бусаар нөхөн олговор авдаг байсан нь илэрчээ.
Нэр бүхий аж ахуйн нэгжүүд үйлчилгээнд гараагүй автобусны "МТ-150" төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор нь байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт хуурамч баримт бүрдүүлдэг аж.
Өөрөөр хэлбэл, маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг ЭЦГ-аас илрүүлэн шалгаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар гурван компанийн улсад учруулсан хохирол нь урьдчилсан байдлаар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.6 орчим тэрбум төгрөг байж болзошгүйг тогтоожээ.
Энэхүү хэрэгт холбогдуулан дөрвөн иргэнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment