Monday, May 25, 2015

Нийслэлийн удирдлагуудыг шалгуулахаар болов

Нийслэлийн удирдлагуудыг шалгуулахаар болов

52 минутын өмнө

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар дугуй түгжих арга хэмжээ, машин ачиж буй мөнгөнөөс болж хоорондоо маргалдаад байгаа билээ.

Тиймээс өнөөдөр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг АТГ, ЦЕГ, ЭЦГ-т шилжүүлэн шалгуулахаар болжээ. Э.Бат-Үүл дарга Т.Аюурсайханыг ажлаа мэддэггүй, тэр дундаа Өрсөлдөөний тухай хуулиа огт мэддэггүй хэмээн шүүмжлээд байгаа юм.

Түүнээс гадна машинаа ачуулж, дугуйгаа түгжүүлсэн иргэдийн хохирлын мөнгийг Нийслэлээс гаргаж өгөх ёстой хэмээн ШӨХТГ-аас үзсэн бөгөөд энэ мөнгийг гаргаж өгөхгүй гэдгээ Нийслэлээс хатуухан мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment