Wednesday, May 27, 2015

“Кливлэнд”-ын 4 дэх тоглолтыг үзэх хүн цөөхөн байна

"Кливлэнд"-ын 4 дэх тоглолтыг үзэх хүн цөөхөн байна

1 цаг 0 минутын өмнө

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй-оффын хагас шигшээ тоглолт "Кливлэнд", "Атланта" багуудын хооронд болж байгаа билээ. Цувралын дөрөв дэх тоглолтын тасалбарын үнэ огцом унасан аж. Шагчид бөөнөөр нь авсан тасалбараа бараг үнээр нь шахуу буцааж худалдахаас өөр аргагүй болжээ.


Тэгээд ч энэ тоглолтын тасалбар 100 хувь зарагдаж дуусаагүй гэнэ. 2007 онд тус баг түүхэндээ анх удаагаа Зүүн бүсийн аваргаар тодорч байсан билээ. Тэгэхэд цувралын шийдвэрлэх тоглолтын тасалбарын үнэ 800 долларт хүрч байсан юм. Тэгвэл өдгөө тасалбарын үнэ 2.5 дахин бага үнээр борлуулагдаж байгаа аж.

Энэ нь хоёр хүчин зүйлээр тайлбарлагдана. Нэгдүгээрт, "Кавальерс" гурав дараалан ялалт байгуулаад байгаа билээ. Тиймээс шүтэн бишрэгчид нь плэй-оффын шувтаргын тоглолтыг үзэхээр мөнгөө хадгалсан бололтой. Хоёрдугаарт, сураг сонсохнээ, энэ тоглолтод Леброн Жэймс оролцохгүй байж мэдэх гэнэ. Мөн тус багийн хоёр өөр тэргүүн тоглогчид болох Кайри Ирвинг, Кэвин Лав нар бэртэлтэй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment