Байраа хүлээсэн иргэд тэсвэр алдаж эхэлжээ
23 минутын өмнө
Сүхбаатар дүүрэг Дамбадаржаагийн 15 дугаар хороонд "Цэлмэг Ази" компани дахин төлөвлөлт хийхээр болсон аж. Тиймээс оршин суугчид хашаа, байшингаа нүүлгэн, чөлөөлж өгөөд орон сууц баригдах үед нь байртай болно гэж гэрээлсэн байна.Гэвч 2014 онд ашиглалтад орох ёстой байсан байр нь өнөөдрийг хүртэл баригдаагүй, ажил удаашралтай байгаад бухимдсан иргэд мэдээлэл хийн орон сууц барих ажлыг түргэсгэж өгөхийг холбогдох албаныханд уламжилжээ.
Түүнчлэн 15 дугаар хорооны 23 дугаар гудамжны 20 орчим айл хашаа, байшингаа буулгаж, өдийг хүртэл хамаатан садан, найз нөхдийнхөөрөө, нөгөө хэсэг нь түрээсийн байранд хоног төөрүүлж байгаа гэдгээ ч өгүүлсэн байна.
Иргэд энэ асуудлаар компанийнхантай холбогдож чадахгүй байсаар саяхан холбогджээ. Гэтэл "Цэлмэг Ази" компанийн удирдлагууд "Хөрөнгө мөнгө байхгүй тул ажил удааширсан" гэх тайлбарыг өгсөн байна. Харин энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай холбогдоход "Удахгүй орон сууцыг нь барьж дуусгана" гэхээс өөр хариулт хэлээгүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment