Булганы удирдлагууд эрхээ буруугаар ашиглажээ
39 минутын өмнө
Авлигатай тэмцэх газраас Булган аймаг болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэртэй танилцаж, хянажээ. Уг шалгалтаар хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлсэн, ялангуяа ИТХ-ын шийдвэрээр зохицуулах асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохицуулсан зөрчил түгээмэл байсан аж. Энэ нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэрийг гаргах явц ил тод, нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулж цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэнэ.Тухайлбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид "Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай", "Модны хуваарьт өөрчлөлт оруулах тухай", Сэлэнгэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчид "Хог хаягдлыг ачиж зайлуулан хяналт тавих журам", "Гэрийн тэжээвэр амьтдыг тэжээж маллах, журам батлах тухай", Бугат сумын ИТХ-ын Тэргүүлэгчид сумын нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдал ялгаруулсаны төлбөр хураамжийг тогтоосон шийдвэр, "Хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээ тогтоох тухай", "Аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээ тогтоох тухай", "Гэрийн тэжээвэр нохой, муур, гахай эзэмших журам батлах тухай", Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн хөгжлийн сан дахь "Хутаг-Өндөр 90 жил" хандивын сангийн зориулалт, зарцуулалт, хяналт тавих түр журмыг тус тус баталсан нь хуулиар сумын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж, зөрчил гаргажээ.
АТГ-аас дээрх аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг эргэн мэдээлэх тухай албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд хүргүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment