Tuesday, June 23, 2015

Мэрайя Кэри тэрбумтантай дотносов

Мэрайя Кэри тэрбумтантай дотносов

16 минутын өмнө

45 настай Мэрайя Кэри одоо л нэг юм жаргалаа олсон бололтой. Өдгөө түүний дэргэд хайртай эр хүн нь байгаа юм. Дуучин бүсгүй хүүхдүүдээ дагуулаад шинэ амрагтайгаа Италид амарч байгаа аж. Тэр нь тэрбумтан бөгөөд казиногийн эзэн Жэймс Пакер гэнэ шүү. Хосууд тэрбумтны дарвуулт завин дээр цагийг өнгөрүүлж байгаа бөгөөд Газрын дундад тэнгисээр аялангаа хааяа Сардини арлын эрэг дээр амарч хэвтэнэ.


Хэдхэн сарын өмнө Жэймс Пакерыг супермодель Миранда Керртэй холбож байсан билээ. Тэр ч бүү хэл, Керрээс болж Пакер нэгэн бизнесмэнтэй зодолдсон байдаг. Миранда түүнийг жийсэн учраас Пакер бүх анхаарлаа ганцаардаж яваа Мэрайя руу хандуулжээ. Тэрбумтан эр Австралийн Сиднэй хотын уугуул бөгөөд хэдэн сарын туршид Мэрайяг эргүүлдсэн аж. Өмнө нь тэд зүгээр л найзууд байсан бол одоо тэдний харилцаа шинэ түвшинд гарчээ.


Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment