Tuesday, June 23, 2015

Оскар Де Ла Ойя: Мэйвезер, Головкин нарын ялсантай нь тулалдахад бэлэн

Оскар Де Ла Ойя: Мэйвезер, Головкин нарын ялсантай нь тулалдахад бэлэн

25 минутын өмнө

Их спортод эргэн ирэхийн тулд домогт боксчин Оскар Де Ла Ойя таван жинд дэлхийн аварга цолыг хүртсэн Флойд Мэйвезер, дунд жингийн WBA дэлхийн аварга Геннадий Головкин нарын хооронд тулаан болвол ялагчтай нь нударга зөрүүлэхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.


2008 оны 12 дугаар сараас хойш рингэн дээр гараагүй 42 настай Де Ла Ойя энэхүү тулааны ялагчтай тулалдахад бэлэн байна хэмээн өгүүлэв. Мань хүн 2008 онд Мэнни Пакьяод нам тавиулсан билээ.

Де Ла Ойя өөрийн твиттер дэх хуудсанд "Миний хувьд спортын замналаа сэргээх цорын ганц боломж бол Мэйвезер, Головкин нарын хэн ялсантай нь тулалдах явдал юм" хэмээн бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment