Погба "Чэлси"-гийн хамгийн өндөр цалинтай тоглогч болж мэднэ
23 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Чэлси" багийн удирдлага Италийн "Ювэнтус"-ын хагас хамгаалагч Поль Погбаг авах талаар яриа хэлэлцээр явуулж байгаа аж. Хэд хоногийн өмнө Лондон хотын багийн төлөөлөгчид хөлбөмбөгчний бие төлөөлөгч Мино Райолатай уулзсан байна.
Гэтэл Мино 22 настай франц тоглогч нэг улиралд цэврээр 10 сая еврогийн цалин хүртэх ёстой гэж шаарджээ. Өдгөө цэнхэрүүдийн тоглогчдоос хамгийн их цалинтай нь хагас хамгаалагч Эден Азар билээ. Тэрбээр жилд найман сая евро авдаг байна.
Өнгөрсөн улиралд Погба "Ювэнтус"-ын өмнөөс 41 тоглолтод оролцохдоо 10 удаа гоолдож, амжилттай дамжуулалт зургааг өгсөн юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment