Thursday, June 25, 2015

Морьдыг богино зайд уралдуулна

Морьдыг богино зайд уралдуулна

Өнөөдөр 15 цаг 15 минут

Баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жил хур бороо багатай байгаа тул Хүй долоо худагт гандуу, зүлэг ногооны гарц муу, тоос шороо ихтэй байгаа аж.

Цаг агаарын энэхүү байдлаас үүдээд энэ жил бүх насны морьдын  уралдааны замыг богиносгохоор шийдсэн гэж Хурдан морины салбар комиссын орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.
 
Хүй долоон худагт хөрс усалгааны машин гарч, усалгааг тогтмол хийж байгаа аж. Гэлээ ч шөнөдөө хүйтэн хонож байгаа нь өвс зүлэгний гарцад нөлөөлж байна гэж Хүй долоо худагт ажиллаж байгаа хүмүүс хэлж байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment