Tuesday, June 23, 2015

Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажлыг шалгав

Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажлыг шалгав

12 минутын өмнө


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ.

Төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэх, буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны замын зураг төслийг боловсруулж дуусган ажлыг нь эхлүүлэх, шинээр баригдах замын трассыг үерийн уснаас хамгаалах далан, бусад замын зураг төсөлтэй уялдуулах шаардлагатай хэмээн Сангийн яам, Зам, тээврийн яаманд ханджээ.

Барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон тухайлсан объектын зөвшөөрөл авах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг Барилга, хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргэхээр тогтов.

МХЕГ-аас өнгөрсөн онд хэд хэдэн чиглэлээр шалгалт хийн зөрчлөө арилгах албан даалгавар өгсөн аж. Үүний дүнд хариуцагч тал зам, барилгын ажлын талбайд тээврийн хэрэгсэл зорчих замын чиглэл маршрутыг тогтоож, өгсүүр, уруу, огцом эргэлттэй, нарийссан болон бартаатай замд аюулгүйн замын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment