Tuesday, June 23, 2015

Шилдэг контент бүтээгчид шалгарлаа

Шилдэг контент бүтээгчид шалгарлаа

15 минутын өмнө

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банкны хамт олон иргэд харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор www.edu.golomtbank.com сайтыг нээсэн бөгөөд энэхүү сайтынхаа нээлтэд зориулан нийт харилцагчдынхаа дунд "ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдааныг 2015.05.29-ны өдрөөс 2015.06.20 хүртэл зарласан юм.
 
Уралдаанд нийт 22 бүтээл ирснээс like, public share-ийн тоогоор ялагчдыг тодруулан,  шилдэг 1 ВИДЕО, шилдэг 2 ИНФОГРАФИК-ыг шалгарууллаа.
 

ШИЛДЭГ ВИДЕО БҮТЭЭГЧ
 
Д.Билгүүнтэйгийн "Цаасан мөнгө хэрхэн үүссэн бэ?"
https://www.facebook.com/Golomtbank/videos/vb.252323574843581/847468865329046/?type=2&theater
 
ШИЛДЭГ ИНФОГРАФИК БҮТЭЭГЧ

1-р байр - Б.Энхцэцэгийн "Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох вэ?"
https://www.facebook.com/Golomtbank/photos/pb.252323574843581.-2207520000.1435041896./847926428616623/?type=3&theater
 
2-р байр - С.Тулга-Очирын "Цахим банк VS Биечилсэн үйлчилгээ"
https://www.facebook.com/Golomtbank/photos/pb.252323574843581.-2207520000.1435041896./847461388663127/?type=3&theater
 
Голомт банкны www.edu.golomtbank.com сайтын мэдээллүүд нь банк, санхүү, эдийн засгийн талаарх цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтойгоор хүргэх зорилготой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан, богино анимейшн, инфографик, нийтлэл хэлбэрээр бэлтгэгдсэн учир иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө, зөвлөмжийг агуулснаараа онцлогтой юм.
 
Санхүүгийн боловсролыг дэмжих их үйлсэд хувь нэмрээ оруулан, дахин давтагдашгүй гайхалтай бүтээлээрээ "ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдаанд амжилттай оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment