Н.Энхбаяр наадмаар ирэх сурагтай
43 минутын өмнө
БНСУ-д эмчилгээ хийлгэх нэрээр орогнож байгаа МАХН-ны дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэнгүүт тэрбээр чимээгүйхэн шиг тус улсыг зорьсон билээ. Саяхан тэрбээр ОХУ-ын Иволгинск суурин дахь Буддын шашны гэгээнтэн, хамба лам Итгэлтийн сүмд очиж, мөргөл үйлдсэн.Харин улсын наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа эл өдрүүдэд түүнийг эх орондоо сэмхэн ирж, биеэ сувилуулж байгаад буцна гэх мэдээлэл гарч эхлэв. Түүнийг эх орондоо ирэнгүүт нь дахин баривчилж, "аавын"-нд хийнэ гэсэн мэдээлэл гарч байгаа тул ар гэрийнхэн нь болон өөрөө айгаад байгаа бололтой дог.
Ямар ч байсан түүнд дахин шинээр авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа нь үнэн юм.
Н.Энхбаярын хувьд эх орондоо ирж, эрүүл мэндээ сувилуулж, биеэ тэнхрүүлэхийг хүсэж байгаа талаар сайд Ц.Цолмон ярьсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment