Sunday, June 28, 2015

Бачуурсандаа хазжээ

Бачуурсандаа хазжээ

23 минутын өмнө

Америкийн Калифорни мужийн Ньюарк хотод дэлгүүр дотор шуугиан дэгдээж, цүнхний үнэ өөрт нь таалагдаагүйн улмаас хэд хэдэн худалдагчийг ноцсон эмэгтэй саатуулагджээ. Цагдаа нарын өгүүлж байгаагаар бол 42 настай Ан Нгуен гэдэг тэр эмэгтэй Майкл Корсын цүнхийг ихэд сонирхтол худалдагч өөрт нь дэндүү өндөр үнэ хэллээ гэж бачуураад дүвчигнэж эхэлсэн байна.

Тэрбээр бачуурсандаа орилж хашгиран, худалдагчийг хараалын үгээр булсан бөгөөд газар хэвтэн тийчилж гарчээ. Дэлгүүрийн худалдагч хамгаалагчаа дууджээ. Хамгаалагч нар тэр эмэгтэйг тайвшруулахыг оролдтол нэгнийх нь хөлнөөс хазаад, нүүрийг нь маажжээ. Нгуеныг бусдын бие махбодод гэмтэл учруулсанд буруутгаад орон нутгийн шоронд хүргэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment