Жирэмсэн Амаль Клуни асуудалтай болжээ
25 минутын өмнө
Барууны хэвлэлд Жорж Клуни тун удахгүй аав болно гэсэн мэдээлэл гарах болов. Гэхдээ энд зарим нэг асуудлууд бий.Жүжигчин эрийн эхнэр Амаль Клуни жирэмсэн болсон ч өмгөөлөгч бүсгүйн биеийн жин маш бага байгаа учраас урагт аюул учирч болзошгүй байгаа аж. Өдгөө Амаль бүсгүй 172 сантиметр өндөр хэдий ч 40 гаруй килограмм жинтэй байгаа билээ.
Энэ тохиолдолд хүүхэд тээх нь бараг боломжгүй зүйл юм. Амаль Клуни анорекси буюу тураалд орох өвчинд нэрвэгджээ. Тун саяхан Амаль хэвийн жинтэй дэгжин бүсгүй байсан билээ.
Гэвч тэрбээр "Турах" донд хэт автсан бололтой. Тиймээс Жорж түгшүүрийн харанга дэлдэж, байдлыг хэвийн болгох шаардлагатай гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment