Рита Ора ээж, аавдаа хариуг нь барив
38 минутын өмнө
Ээж, аавынхаа ачийг хариулж чадсан хүн маш цөөхөн бий. Тэдний нэг болох Рита Ора Лондон хотод байдаг олон сая долларын үнэтэй байшингаа эцэг, эхдээ өгчээ. 24 настай дуучин бүсгүйн ээж, аав нь Лондон хотын хойд хэсэгт орших хоёр сая орчим долларын үнэтэй байшингийнх нь түлхүүрийг гардаж авсан байна. Рита аялан тоглолттой байдаг тул гэртээ маш ховор очдог гэнэ. Тиймээс хоосон байдаг байшингаа эцэг, эхдээ өгчээ."Ойрын үед бүх бичиг баримтыг нь тэдний нэр дээр болгоно. Тэдэнд маань энэ байшин илүү хэрэгтэй болов уу. Одоо би ээж, аав дээрээ очиж байх болно" хэмээн Ора өгүүлэв. Уг байшинд зургаан унтлагын өрөө, гурван зочны өрөө, гоёмсог цэцэрлэгт хүрээлэн, теннисний талбай байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment