Monday, June 29, 2015

Сураггүй алга болсон хүү олджээ

Сураггүй алга болсон хүү олджээ

52 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт малаа хотлуулж байгаад сураггүй алга болсон 10 настай хүүг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элст багийн Арын-Аман ус гэдэг газар нутагладаг малчин Э-нд зуны амралтаараа ирж, мал маллаж байсан 10 настай Д өнгөрсөн баасан гаригийн орой 22:00 цагийн орчимд малаа хотлуулж байгаад алга болсон талаарх мэдээлэл онцгой байдлын хэлтэст ирсэн билээ.

Орон нутгийн найман иргэн дөрвөн цаг гаруйн хугацаанд хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт таван км газраас эсэн мэнд олсон гэх мэдээллийг ОБЕГ-аас өгөв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment