Thursday, July 9, 2015

Наадмын шагийн билет 120 мянгад хүрчээ

Наадмын шагийн билет 120 мянгад хүрчээ

Өнөөдөр 15 цаг 4 минут

Төрийн их баяр наадам болоход хоёрхон хоног үлдэв. Соёлын төв өргөөнд наадмын нээлт, хаалт, бөхийн барилдаан үзэхээр Төв цэнгэлдэхэд тухлах иргэд наадмын билетээ авах гэж үнэндээ алалцаан болох шахаж, халуунд ганц нэг хүн ухаан алдаж унасан удаатай.

Тэгвэл шөнийн 03 цагаас эхэлж оочер дараалал үүсгэж байж авсан билетээ хүмүүс гадуур өндөр үнээр шаглан зарж эхэлжээ. 8000-16,000 хооронд зарагдсан билет 120 мянган төгрөгийн үнэд хүрсэн аж.

Шагчдын арга заль нь нарийсч, олон нийтийн сүлжээгээр "Наадмын тэдэн билет зарна. Ажилтай болсон тул үзэж чадахгүй байна" гэсэн зарын дагуу ярихаар 100 дээш төгрөгөөр зарна гэнэ. Зарим нь бүр галзуурч, "Наадмын билет зарна. Лексус 570 юм уу Бенц Жи 500 оролцуулж болно" гэсэн зарыг тавьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment