Thursday, July 9, 2015

Ахыг аваръя” аянд урлагийнхан нэгдэв

Ахыг аваръя" аянд урлагийнхан нэгдэв

Өнөөдөр 17 цаг 12 минут

Дүрэлзсэн улаан гал дундаас найман сартай дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүү өнөөдөр Солонгос улсын "Хангасва" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хүүгийн биеийн 80 гаруй хувь түлэгдсэн учир элэг, уушги, бөөр зэрэг дотоод эрхтэнүүдэд нь өөрчлөлт орсон байгаа аж. Иймд эхний ээлжинд уушгийг эмчлэх ажиллагаа явагдсаны дараа маш олон хагалгаанууд хүлээж байгаа юм байна.

Одоогоор Монголын ард түмнээс 150 орчим сая төгрөг цуглараад байгаа бөгөөд хүүгийн эмчилгээнд 350-400 орчим сая төгрөг хэрэгтэй учир Монголын Залуучуудын холбооноос уг баатарлаг хүүд зориулан "Ахыг аваръя" хандивын аяныг урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулахаар болоод байгаа юм байна.

Иймд эрэлхэг зориг гарган дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийнхээ үлдэгдэл төлбөрийг олоход сайхан сэтгэлт монголчууд та бүхний халуун сэтгэл юу юунаас илүү хэрэгтэй байгаа учир уг аянд нэгдэнэ үү хэмээн уриалж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment