Friday, September 4, 2015

Өндөр цалин тамхиа хаях магадлалыг өндөрсгөдөг

Өндөр цалин тамхиа хаях магадлалыг өндөрсгөдөг

Өчигдөр 19 цаг 2 минут

Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгааны ажил орлогынх нь түвшин 10 хувиар нэмэгдвэл эрэгтэй ажилтнуудын доторх тамхичдын тоог таван хувиар бууруулдаг болохыг харуулжээ. Тамхидалт нь зүрхний шигдээс, уушгины архаг өвчин болоод хорт хавдар зэрэг айхтар эмгэгүүдэд хүргэдэг болохыг эмч нар анхааруулав.

Судлаачид 1999-2009 онуудын хооронд 21-65 насны алба хаагчдын цалингийн хэмжээ, оршин сууж байгаа газар, тамхидалт зэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн аж. Ингэхдээ судлаачид 21-ээс доош настай ажилтнуудыг судалгаанаасаа хасчээ. Мөн тамхи огт татдаггүй хүмүүсийг ч судалгаандаа хамруулаагүй байна.

Ингээд цалингийн хэмжээг голчид тооцон дүн шинжилгээ хийтэл цалингийн доод хэмжээ нь хамгийн өндөр байсан газруудад тамхичдын тоо хамгийн бага байсан гэнэ. Ялангуяа эрэгтэй тамхичдын тоо цалингийн хэмжээ дээшлэх тусам буурч байсан аж.

Харин эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөрийн хөлс нь тамхидалттай огт хамааралгүй байдаг аж. Иймд эрдэмтэд бага цалин авдаг эрчүүд элдэв хорт зуршилтай болох өндөр магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment